dobu.mndobu

АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

Сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн 14:00 цагаас УИХ-ын асуулгын цагтай байдаг. Асуулгын цагаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн тодорхой сэдвийн хүрээнд Ерөнхий сайдтай мэтгэлцдэг билээ.

Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг есдүгээр сарын 26-нд "Төрөө хямралаас гаргасан уу, Түмнээ ядуурлаас аварсан уу" сэдвээр явагдах аж. 

Мэтгэлцээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа,УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нар оролцож Ерөнхий сайдаас асуулт асууна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.