0
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Архангай аймагт олгосон зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийх, хуримтлагдсан зээлийн зөрчлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 8 сумын 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зургаан-Эгшиг ХХК нь 2020 онд аялал жуулчлалын чиглэлээр 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч, иж бүрэн 5 цомцог гэр шинээр ашиглалтанд оруулан баазын үйл ажиллагааг өргөжүүлсэн. Тус компани нь 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба 2024 онд 1,000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авсан.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.