dobu.mndobu

ОХУ Украин руу 212 дрон, олон төрлийн пуужингаар цохилт өгчээ

ОХУ Украин руу 212 дрон, олон төрлийн пуужингаар цохилт өгчээ

ОХУ-ын арми есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Украин руу төрөл бүрийн пуужин болон 212 нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр томоохон хэмжээний довтолгоо хийжээ. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нийт 186 байг устгаж, саармагжуулсан байна.

Довтолгооны үеэр Ростов мужаас “Оникс” төрлийн хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, Курск, Ростов болон Воронеж мужаас “Искандер-М”, С-400, КН-23 төрлийн баллистик пуужин харвасан гэж Украины тал мэдээлжээ.

Мөн Каспийн тэнгисийн орчмоос дөрвөн “Калибр” далавчит пуужин, Белгород мужийн агаарын орон зайгаас “Бандероль/Дан-Т” төрлийн найман дрон-пуужин харвасан байна.

Үүнээс гадна “Шахед” төрлийн 212 нисгэгчгүй онгоц болон хуурамч бай үүсгэх зориулалттай дронуудыг ашигласан бөгөөд тэдгээрийн зарим нь тийрэлтэт хөдөлгүүртэй байжээ.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, довтолгооны гол бай нь Днепропетровск, Кировоград болон Полтава мужууд байсан гэжээ. 

Есдүгээр сарын 22-ны 08:00 цагийн байдлаар Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нэг “Калибр” пуужин, найман “Бандероль/Дан-Т” төрлийн дрон-пуужин, 177 “Шахед”, “Герань” болон бусад төрлийн дроныг устгасан буюу саармагжуулжээ.

Гэсэн хэдий ч пуужин болон довтолгооны дронууд 22 байршилд онож, унагасан нисэх төхөөрөмжүүдийн хэлтэрхий дөрвөн байршилд унасан байна.

Довтолгооны үеэр Днипро хотод баллистик пуужингийн цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ. 

Мөн Полтава мужийн Кременчук дүүрэгт аж үйлдвэрийн байгууламж болон чухал дэд бүтцийн объект халдлагад өртсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.