0

Сургуулийн байранд хүн хутгалуулсан гэх дуудлага, мэдээлэл есдүгээр сарын 22-ны 20:50 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад тухайн байранд оршин суух 15 настай эрэгтэй Н нь 16 настай Б-ийн нурууны зүүн доод хэсэгт хутгалж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Урьдчилсан шалгалтаар 16 настай Б нь тоглоомон буугаар 15 настай Э-ийн чих рүү буудсаны улмаас уурлаж, улмаар дээрх үйлдлийг хийсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Хуулиар насанд хүрээгүй гэх шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөхгүй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан насны босго болон тухайн үйлдлийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг.
Иймд хүүхэд, өсвөр насныхны хоорондын аливаа маргаан, тоглоом шоглоомын үеийн үйлдэл нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнууд хүүхдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.