0

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулж, шалгаж эхлээд байгаа бөгөөд түүнийг прокурорын саналыг үндэслэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.
Ингэхдээ С.Молор-Эрдэнийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоног хорихоор болсон юм.
Харин С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хандаад байсныг шүүх өнөөдөр (2026.09.24) хэлэлцсэн байна. Улмаар шүүхээс С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 19.9 дэх зааснаар буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж буй С.Молор-Эрдэнийг үргэлжүүлэн цагдан хорьж, шалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.