0

“Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн БНХАУ-ын иргэн оролцож буй гэх асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Тус тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монголын төрийн далбаа, нэр бүхий туузтайгаар оролцуулсан талаарх мэдээлэл тархсан юм.
Үүнтэй холбогдуулан топ модель Х.Бадамгэрэл тэмцээний зохион байгуулагчдад албан шаардлага хүргүүлсэн. Тэрбээр Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэх болсон албан ёсны гэрээний үндэслэл, иргэншил, Монгол Улстай холбоотой хууль ёсны үндэслэл, мөн Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын талаарх мэдээллийг тодруулахыг шаарджээ.
Х.Бадамгэрэл өнөөдөр /2026.09.24/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Алдаржавхлантай уулзаж, “Miss Grand International 2026” тэмцээний асуудлаар санал солилцжээ. Мөн Монголын загварын салбарт анхаарах шаардлагатай асуудлуудын талаар ярилцсан байна.
Уулзалтын дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө олон улсын миссийн тэмцээнд оролцогчоо илгээдэг улс орнууд лицензийн төлбөр төлдөг талаар хэллээ.
“Монголоос тэмцээнд оролцоогүй гээд гадаадын иргэн "Монгол" гэсэн тууз зүүгээд аль ч тэмцээнд оролцох эрхгүй. Гадагшаа миссээ явуулж байгаа бүх улс лицензийн төлбөр 5-20 мянган ам.доллар төлдөг. Монголд лиценз эзэмшигч байхгүй, бид хүнээ явуулаагүй
Мөн Монголоос хүнээ явуулаагүй байхад гадаадын иргэн Монголын туг, далбааг ашиглаж байгаа нь Тусгаар улсын эрх чөлөөнд халдаж байгаа хэлбэр хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн уг асуудал нь арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан асуудал бус, Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний төлөөлөлтэй холбоотой асуудал гэдгийг онцолжээ.
“Энэ бол зөвхөн миссийн тухай асуудал биш. Монгол улсын эрх чөлөөт тусгаар Монголын улсын эрх байгаа учраас тэр талаас нь харж тайлбарлан хүргүүлсэн байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тайландын холбогдох талд албан бичиг хүргүүлж, уг асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Одоогоор Тайландын холбогдох байгууллага болон “Miss Grand International 2026” тэмцээний зохион байгуулагчдын зүгээс дээрх асуудлаар албан ёсны дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
5 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.