0

2026 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр хориотой бодис илэрчээ.
Тодруулбал, тухайн тамирчнаас авсан сорьцод триметазидин илэрч, шинжилгээний сөрөг дүн тогтоогдсон байна.
Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн хориглосон жагсаалтын S4.4 ангилалд багтдаг бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.
Одоогоор Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон үндэсний допингийн эсрэг дүрмийн дагуу явуулж байна.
Гэхдээ шинжилгээгээр хориотой бодис илэрсэн нь дангаараа допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь эцэслэн тогтоогдсон гэсэн үг биш юм. Тамирчин тайлбар гаргах, “Б” сорьцод дахин шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрхтэй.
Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээлжээ.
Ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох шийдвэр болон түүнээс гарах үр дагаврыг дүрэмд заасан хүрээнд олон нийтэд мэдээлэх юм.
Хуваалцах:
Чуулганы хуралдаа суухгүй байгаа гишүүдийг эргүүлж татахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байна
4 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.