0
Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн VI шатны “Мөсний авиралт”-ын сургалтад зориулсан нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр боллоо.
Энэ жилийн сургалтын нэг онцлог нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон Улсын тусгай хамгаалалттай “Мөнххайрхан" уулын бүс Сүхбаатар оргилд далайн төвшнөөс дээш 4362 м-ийн өндөрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд уулчин дайчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах чухал түүхэн алхам болон үлдэж байна.
Монгол Улсад анх удаагаа явуулж буй энэхүү сургалт-дадлагад Зэвсэгт хүчний 97 цэргийн алба хаагч, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 18 цэргийн алба хаагч, Цэргийн төв эмнэлгийн хээрийн II шатны эмнэлгийн шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх бүрэлдэхүүн оролцож байгаа юм.
Мөн ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн төлөөлөл сургалт, дадлагын үеэр агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх онцлогтойгоор оролцож байна.
Хошууч Ч.НЯМСҮРЭН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.