dobu.mndobu

Нийтийн тээврийн зарим чиглэлд шинэ зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн зарим чиглэлд шинэ зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор зарим чиглэлийн замналд шинэ зогсоолуудыг нэмлээ.

Тодруулбал, Ч:67 “Морин 3–Нисэх” чиглэлийн замналд “Морингийн зам 1” зогсоол болон Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолуудыг шинээр байгуулжээ.

Түүнчлэн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)–Багахангай эцэс” чиглэлийн замналд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, мөн “Баян зөрлөг” (урд, хойд) зогсоолуудыг нэмжээ. 

Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлд “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) зогсоолуудыг шинээр нэмлээ.

Шинээр нэмэгдсэн зогсоолууд нь тухайн чиглэлээр зорчиж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй хүргэхэд чиглэж байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.