0

Украины Гадаад хэргийн яам болон Олзлогдсон цэргүүдийн асуудлыг зохицуулах төвийн мэдээлэлд үндэслэн ажилладаг “Stop Russian Recruiters” цахим хуудсанд Монгол Улсын иргэн Пунцагийн Пүрэв-Очир ОХУ-ын зэвсэгт хүчинд алба хааж байгаад Украины талд олзлогдсон талаарх мэдээлэл нийтлэгджээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, 55 настай Пунцагийн Пүрэв-Очир ОХУ-ын зэвсэгт хүчний 38 дугаар мото буудлагын бригадын 21720 дугаар цэргийн ангид алба хааж байжээ.
Түүнийг Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрт Украины зэвсэгт хүчин олзолсон бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас хойш олзлогдсон цэргүүдийн хуаранд байгаа гэж мэдээлсэн байна.
Пунцагийн Пүрэв-Очирын талаарх мэдээлэл тус цахим хуудсанд энэ сарын 3-нд бүртгэгдсэн бөгөөд уг мэдээллийн санд Украины талд олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний талаарх бүртгэл байдаг аж.
Одоогоор дээрх мэдээллийг Монголын холбогдох байгууллагуудаас албан ёсоор баталгаажуулсан эсэх талаар мэдээлэл гараагүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.