dobu.mndobu

"Хааны эрэлд-2024" сургууль тав дахь өдрөө үргэлжилж байна

"Хааны эрэлд-2024" сургууль тав дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

“Хааны эрэлд-2024” сургуульд 23 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас салаадын хээрийн сургуулиар АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн явган эргүүл, баазын хамгаалалт, иргэдийг авран хамгаалах зэрэг хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.