dobu.mndobu

БЖДҮ-ийн зээлийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ

БЖДҮ-ийн зээлийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ

2026 оны наймдугаар сарын байдлаар бичил, жижиг, дунд үйлдвэрлэл (БЖДҮ)-ийн зээлийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрч, нийт банкны зээлийн 24.3 хувийг бүрдүүлжээ.

БЖДҮ-д олгосон зээлийн салбарын бүтцийг авч үзвэл хамгийн өндөр хувийг худалдааны салбар эзэлж, нийт зээлийн 43.1 хувь буюу тэргүүлж байна. Харин барилгын салбар 11.8 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 7.5 хувийг тус тус эзэлжээ.

Тус бизнесийн зээл нь ажлын байр шинээр бий болгох, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой юм.

Эдгээр үзүүлэлтээс харахад БЖДҮ-ийн зээлийн ихэнх хэсэг худалдааны салбарт төвлөрсөн бөгөөд барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд харьцангуй бага хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.