0

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт хаагдлаа.
Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх ерөнхий мэдээлэл, тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг танилцуулсан юм.
Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч, санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар зарласан ба дээрх хугацаанд гурван аж ахуй нэгж оролцох сонирхлоо илэрхийлсэн.Үүнд:
Дээрх аж ахуйн нэгжүүдээс өнөөдөр “Tianjin Zhongchang Construction Engineering” Co., Ltd төслийн саналаа ирүүлжээ.
Төслийн саналын иж бүрдэл, хүчинтэй байдал, үндсэн шаардлага, техникийн болон санхүүгийн саналын агуулгыг ажлын хэсэг дараагийн шатанд батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлт болон үнэлгээний дагуу хянан үзэн үнэлж, хэлэлцээрийн холбогдох баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд төслийн санал ирүүлсэн оролцогчтой түншлэлийн гэрээ болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээрийг эхлүүлэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.