dobu.mndobu

Монгол Ардын Намын төлөөлөгчид Японы Либерал Ардчилсан Намаас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-28

Монгол Ардын Намын төлөөлөгчид Японы Либерал Ардчилсан Намаас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2026.09.28/ МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын алба, 21 аймаг, 9 дүүргийн МАН-ын хороодын удирдлагууд Японы Либерал Ардчилсан Нам дээр ажиллаж, туршлага солилцлоо.

Энэ үеэр төлөөлөгчид Японы Либерал Ардчилсан Намын холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, намын үйл ажиллагаа, байгууллагын зохион байгуулалт, бодлого боловсруулалттай танилцахын зэрэгцээ бүс, орон нутгийн хөгжлийн асуудлаарх сургалтад хамрагдав.

 

Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам нь 1955 онд байгуулагдсан бөгөөд намын даргаар Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи 2025 оноос сонгогдон ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.