dobu.mndobu

Бусдыг барьцаалан 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

Бусдыг барьцаалан 1.3 тэрбум төгрөг авахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад “Манай хоёр дүүг барьцаалсан байж болзошгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28-29 насны бүлэг этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 46 настай эмэгтэйд хутга тулган заналхийлж, нөхрөөс нь 300 мянган ам.доллар, 300 мянган юань буюу нийт 1.3 тэрбум орчим төгрөг авахаар бэлтгүүлсэн нь тогтоогджээ.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж, дээрх сэжигтэй бүлэг этгээдүүдийг тогтоон, хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Одоогоор сэжигтэй этгээдүүдэд холбогдох хэргийг шалгаж, хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал болон бусад холбогдох асуудлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэжигтэй этгээдүүдийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.