0

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан Б.У нь хуурамч и-Баримт үүсгэн, хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Б.У нь 2024 оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 23-ны хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-Баримтыг хуурамчаар үүсгэсэн байна.
Улмаар уг хуурамч баримтуудыг ашиглан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын хамтран баталсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын дагуу хүнсний ногооны урамшуулалд хамрагджээ.
Ингэхдээ нийт 316.2 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон байна.
Прокуророос уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь прокурорын байгууллагаас 2026 оны есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хяналт тавьж ажилласан нийт 44,815 эрүүгийн хэргийн нэг байна.
Дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,381 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 95, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 71, өмчлөх эрхийн эс нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, авлигын эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, хүний амьд явах эрхийн эсрэг 3, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүг 799 хэрэг шинээр нээжээ. Мөн прокуророос 256 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 95, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 71, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 59, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 11 байна.
Түүнчлэн олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, авлигын эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, хүний амьд явах эрхийн эсрэг 3, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 2 яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.