0

Өнөө өглөөний 10:00 цагт бензиний хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцэж эхэлсэн иргэдийн жагсаал Энхтайваны өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзварыг хааснаар үргэлжилж байна.
Жагсаалд оролцож буй иргэд шатахууны хүртээмж муудаж, үнэ нэмэгдсэнээс гадна мах, хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй асуудалд төр, засгийн зүгээс анхаарал хандуулахыг шаардаж байна.
Мөн эрчим хүчний хязгаарлалт, тасалдал, төсвийн зарцуулалт, авлига, албан тушаалын асуудал болон нийгэм дэх баян, ядуугийн ялгаа зэрэг асуудлыг хөндөж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тухайлбал, жагсаалд оролцож буй нэг иргэн “ТҮЙЛДЭЖ ГҮЙЦЛЭЭ!!!” гэсэн лоозон барьсан бөгөөд түүнд бензин, шатахууны тасалдал, мах хүнс болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, эрчим хүчний хязгаарлалт, тасалдал зэрэг асуудлыг дурджээ.
Мөн цаг агаар хүйтэрсэн энэ үед нийтийн тээврийн автобусны хүрэлцээ муу байгаагаас хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд хүндрэлтэй байгаа талаар иргэд ярьжээ.
Иргэдийн зүгээс шатахууны үнэ нэмэгдсэн хэдий ч олдоц муу, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.