0

Түрээслээд өмчлөх "Солонго 1,2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл аравдугаар сарын 10-нд эхлэх талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан уг орон сууцанд иргэдийг хэрхэн сонгон шалгаруулах талаар мэдээллийг хүргэж байна.
Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор баталсан "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам" бий. Уг журамд сонгон шалгаруулалт хэрхэн явуулах талаар тусгасан байгаа юм.
Ингэхдээ, орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэдийн дараах мэдээллүүдийг “ХУР” системээс авч, 100 хүртэлх оноогоор үнэлж, эрэмбэлэх аж.
Тухайлбал,
Залуу гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Хүүхдийн тоо (хүүхдийн тоо ижил бол бага насны хүүхдийн насыг харгалзана)
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Гэрлэлт бүртгүүлснээс хойших хугацаа
-Ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
-Гэр бүлийн орлогын хэмжээ
Төрийн албан хаагчийн ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Төрийн албанд ажилласан хугацаа
-Өрхийн ам бүлийн тоо (ижил бол бага насны хүүхдийн насыг харгалзана)
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Гэр бүлийн орлогын хэмжээ
Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Өрхийн ам бүлийн тоо (ижил бол бага насны хүүхдийн насыг харгалзана)
-Хувийн хэвшилд ажилласан хугацаа
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүнд ногдуулсан татвар төлөлтийн хэмжээ
“Ахмад настан” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Улсад ажилласан хугацаа
-Нас
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Гэр бүлийн орлогын хэмжээ
“Олон хүүхэдтэй гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Хүүхдийн тоо (хүүхдийн тоо ижил бол бага насны хүүхдийн насыг харгалзана)
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Гэр бүлийн орлогын хэмжээ
“Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Хүүхдийн тоо (хүүхдийн тоо ижил бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эсэх, эсхүл бага насны хүүхдийн насыг харгалзана)
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Өрхийн орлогын хэмжээ
-Өрх толгойлсон хугацаа
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний онош, өвчний заалт, шалгуур үзүүлэлт
-Гэр хороололд амьдарч байгаа төлөвлөлтийн бүсчлэл
-Хөгжлийн бэршээлтэй хүнийг асрахад ногдох гэр бүлийн гишүүний тоо
-Гэр бүлийн орлогын хэмжээ
“Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх” ангилалд бүртгүүлсэн иргэний дараах мэдээллийг харгалзана:
-Цаг хугацааны дараалал
-Өрхийн ам бүлийн тоо
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.