dobu.mndobu

Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчиход бэлэн болжээ

Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчиход бэлэн болжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчих нөхцөл бүрдэж, туршилтын хөдөлгөөн эхлүүлэхэд бэлэн болсон талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тус чиглэлийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан энэ зун тэмдэг, тэмдэглэгээ болон хяналтын камерын системийг суурилуулсан байна. Ингэснээр уг эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас жолооч нарыг нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломж бүрдүүлэхийг уриалжээ.

Чингисийн өргөн чөлөөний авто замыг нийтийн тээврийн тусгай эгнээтэй болгох ажлын хүрээнд Яармагийн гүүрээс Энхтайвны гүүрний буцах эргэлтийн зам хүртэлх хэсэгт өргөтгөл, шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Уг ажилд 2025-2026 онд нийслэлийн төсвөөс 10.2 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

Харин одоогоор Энхтайвны өргөн чөлөөний төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобуснууд тусгайлан зорчиж байгаа юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.