dobu.mndobu

ЦЕГ: Иргэдээс 2 тэрбум төгрөг залилсан этгээдүүд улсын хилээр гарах гэж байсныг зогсоолоо

ЦЕГ: Иргэдээс 2 тэрбум төгрөг залилсан этгээдүүд улсын хилээр гарах гэж байсныг зогсоолоо

Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно” гэж иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтах гэж байсныг тогтоон энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. 

Мөн 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Т нь гадаад улсын 2 иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой 63 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, гадаад улсын иргэн холбогдсон байж болзошгүй 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан 5 хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байж залилах гэмт хэргээс сэргийлнэ үү. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.