0
Дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 19:00 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт авто зам, айл өрх усанд автсан нийт 12 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид айл өрхийн хашааны усыг соруулан, суваг шуудуу татаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Авто замд ус тогтсон гэх Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Намгийн суваг, Баянзүрх дүүргийн 29-р хороо Дарь-эхийн зам, Баянгол дүүргийн Нарны гүүрний зүүн талд 3 байршилд Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.