dobu.mndobu

Женни The Weeknd-ийн гялалзсан тайзанд гэнэтийн зочин болж, фэнүүдийгээн гайхшрууллаа

Женни The Weeknd-ийн гялалзсан тайзанд гэнэтийн зочин болж, фэнүүдийгээн гайхшрууллаа
BLACKPINK-ийн Женни энэ удаад бие даасан тоглолтоороо бус, The Weeknd-ийн тайзан дээр гэнэтийн зочноор гарч ирэн үзэгчдийг шуугиуллаа. Тэрбээр БНСУ-ын Гоян хотод болсон Weeknd-ийн тоглолтын үеэр тайзнаа гарч, фэнүүддээ мартагдашгүй мөч бэлэглэсэн байна.
Хоёр уран бүтээлч хамтран “One of the Girls” дуугаа дуулсан бөгөөд тэдний хамтарсан үзүүлбэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, тоглолтын онцлох мөчүүдийн нэг болжээ.

2023 онд нээлтээ хийсэн HBO-ийн The Idol цувралын саундтрекийн нэг болох “One of the Girls” дуу нь Женни, The Weeknd нарын хамтын бүтээл юм. Уг дуу гарснаасаа хойш дэлхий даяарх сонсогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ.

Тайзан дээр гарч ирсэн Женни The Weeknd-д хандан, өөрийг нь тоглолтдоо урьсанд талархлаа илэрхийлжээ. Харин танхим дүүрэн үзэгчдийн хувьд хоёр одын хамтарсан үзүүлбэр тухайн үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байв.

Ялангуяа фэнүүдийн хүсэн хүлээдэг байсан “One of the Girls” дууг хоёр уран бүтээлч амьдаар хамт дуулсан нь сошиал орчинд дахин шуугиан тарьж, үзэгчид сэтгэгдлээ харамгүй хуваалцжээ.3

Мөн The Weeknd-ийн Гоян хотод болсон хоёр өдрийн тоглолтыг нийт 110 мянга орчим хүн үзсэн гэх мэдээлэл байна. Харин Женнигийн гэнэтийн оролцоо уг тоглолтын хамгийн их анхаарал татсан мөчүүдийн нэг болон үлджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.