2
Огноо2024-11-07
Хөнжилдөө хамт шургалсан МАН, АН, ХҮН намынхан улсын төсөв батлах гэж дамраараа эргэж байна. Хамтарсан Засгийн газар байгуулаад ч хашааны цаадахаа харж чадахгүй баалуулж, төсвөө энэ чигт нь зүтгүүлэх үү, ард түмнийхээ шаардлагыг хүлээж авах уу гэдэг гал хайчин дунд эргэх.
Улсын төсөв дураараа дургидаг сайд нарын гарын салаагаар урсдаг мөнгө биш болохыг, ард түмэн хэрсүүжиж байгааг, УИХ-ын гишүүд нь нам хамааралгүй бизнесийнхэн, ард түмнийхээ талд зогсож байгааг харцгааж байна. Утаа май ихсэж Улаанбаатар сааралтаж байхад улсын төсвөө батлах гэж гишүүд нь хөгөө чирч сууна.
Хамтарсан Засгийн газар байгуулахад нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулж байсан. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн та нарын гарт Монголын хувь заяа ирж байгаа. Та нар хариуцлагаас зугтах ямар ч эрхгүй болсон. Хариуцлагаа хамтдаа үүрнэ. Хяналтгүй амьдарна гэж байхгүй. Парламент, улс төрийн намууд, Ерөнхийлөгч хяналтаа тавина. Та нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Сайн сайхан бүх зүйлийг чинь дэмжинэ. Буруу зүйл хийвэл анхнаас нь хатуу хандана шүү” хэмээн анхааруулж байсан.
Хяналтын сайд Б.Одбаяр нь хяналтгүйгээр Фукуок-т зугаалж байгааг, Ч.Номин сайд улсын төсвийг 50 сая төгрөгөөр “Тэрэлж” зочид буудалдаа хэлэлцүүлж байгааг, 18.3 тэрбумын ваучер тарааж хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлэх гэж байгааг, Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвөө хамгаалан батлуулж чадахгүй зугтаж, “Сайн мэдэхгүй байна” хэмээн эрээ цээргүй ярьж байгааг, анхнаасаа хэл ам дагуулах төсөв болсныг мэдсээр байж зүтгүүлэн оруулж ирсэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харж байгаа.
Ерөнхий сайд БНХАУ-ын Шанхай хотод айлчилж олон улсын хоригт орсон Huawei компанид улсынхаа их өгөгдлийг өгөх гэрээнд гарын үсэг зурж байгааг, араас нь Чайна энержи компанитай төмөр замын цэг холбох ажлыг эхлүүлэхийн тулд ямар ямар буулт хийж, ямар ашиг сонирхлоо алдаж байгааг, Үндэсний аюулгүй байдлаа алдах хэмжээний эрсдэл үүрч байна уу, үгүй юу гэдгийг ч харж байгаа.
Хамтарсан Засгийн газар нэрийн дор хамтаараа цул байж чадахгүй ашиг сонирхолд дөрлүүлж байгааг, ард түмний амьдрал доройтож, аж ахуй нэгжүүдийг 10.5 их наядын татвараар нэмж дарамтлахаар зэхэж байгааг, эрчим хүч, дулааны үнийг нэмж, улаан цайм ард түмнээ мөлжих гэж байгааг харж байгаа.
Нам намдаа “төмсөгдүүлсэн” УИХ-ын гишүүд нь үг хэлж чадахгүй парламентын хяналт алдагдаж байгааг тэр нүд цавчихгүй харж байгаа. Харсан бүхнээ харин нэгтгэж байгаад ханз татан банга хүртээхээ тэр мэдэж байгаа хэмээн ард түмэн итгэж байна.
Мордохын хазгай, буруу зүйлд хэрхэн хатуу хандахыг ард түмэн харин харж байгаа. Хэлсээр байтал, сануулсаар байтал дүлий мэт аашилсан хүмүүст ямар хариуцлага тооцохыг ч ард түмэн харж байгаа.
Өдрөөс өдөрт амьдралын чанар муудаж байгааг, авсан цалин нь зээлээс зээлийн хооронд байгааг, баялаг бүтээгчид нь татвар, НД-т дарлуулан сөхөрч байгааг Төрийн тэргүүн харж байгаа. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Намын харьяалал гэхээс илүү ард түмний харьяалал дор тэр бүгдийг харж байгаа тул хариуцлага тооцоход ч бэлэн байгаа гэж итгэх хүн олон байна. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн Засгийн газартаа алганы амт үзүүлэхгүй бол ард түмэн чинь туйлдаж байна, Ерөнхийлөгч өө.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Вьетнам улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: "Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл" уулзалт зохион байгуулна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ, Ерөнхий сайдынх буурсаар байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
42 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.