dobu.mndobu

Монгол энхийг сахиулагчдын ур чадвар, туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцоллоо

Монгол энхийг сахиулагчдын ур чадвар, туршлага дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцоллоо

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.07.26/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бектоловыг хүлээн авч үзлээ. 

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич БЕКБОЛОТОВ Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа.Түүнчлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилт өндөр түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэрбээр онцолов.

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, талууд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.