0
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нэн тэргүүний шаардлага болох Монгол Улсын цэргийн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэр дундаа англи хэлний сургагч багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан санал солилцов. Уулзалтад Монгол Улсыг Бээжин хотоос хавсран суугаа Австралийн Холбооны Улсын батлан хамгаалахын атташе, хурандаа Даррен Кийр байлцав.
Ташрамд дурдахад НҮБ-ын үндсэн хэл нь англи, франц хэл байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 12 энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаагаас 8 ажиллагаанд Монгол Улсын 1000 орчим энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.