dobu.mndobu

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-21

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

 Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Ургац хураалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байна.

 

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

д/д

 Таримлын төрөл

Хураах талбай

Хураасан

     Хувь

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(га)

талбай          (га)

(тн)

1

Үр тариа

368,696

304,130

82.2

16.8

509,258

Үүнээс Улаанбуудай

316,942

269,839

85.1

17.2

464,123

2

Төмс

12,813

12,813

100

      132.0

169,132

3

Хүнсний ногоо

13,458

11,937

88.7

148.8

177,623

4

Тэжээл

94,547

67,718

71.6

27.9

188,933

5

Тосны ургамал

90,375

47,532

52.6

6.5

30,896

 Газар тариалангийн бүс нутгуудаар 10 дугаар сарын 15-16 өдрүүдэд  орсон хур тунадас болон нойтон цасны улмаас үр тарианы 64.0 мянган га, малын тэжээл 27.0 мянган га, тосны ургамал 43.0 мянган га талбайн хураалтын ажил түр зогсоод байна. Аймаг, сумуудад ургац хураалтын тооцоо нийлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд ургац хураалтын урьдчилсан дүн 10 дугаар сарын 30-ны өдөр гарна.

  1. Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлт

Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна.

Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлтийн мэдээ

№

Салбар

Хүнсний улаанбуудайн чанарын ангилал

Нийт

I

II

III

IV

1

Сэлэнгэ

903.42

2,452.19

6,649.76

23,363.93

33,369.30

2

Хөтөл

1,630.08

3,665.09

7,127.94

10,602.06

23,025.17

3

Булган

3,951.22

2,774.45

7,439.20

6,076.00

20,240.87

4

Угтаал

5,544.95

3,390.72

1,791.06

2,972.40

13,699.13

5

Хархорин

2,899.18

564.55

1,590.31

735.58

5,789.62

6

Дархан

127.09

898.69

3,522.58

2,314.34

6,862.70

7

Хэнтий

107.07

162.14

409.93

2,339.03

3,018.17

Нийт хэмжээ

15,163.01

13,907.83

28,530.78

48,403.34

106,004.96

Мөн намрын ургацын улаанбуудайн борлуулалт, хадгалалтыг дэмжих зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшил бүхий элеваториас гурилын үйлдвэрүүдэд 4 байршилд 23.0 мянган тонн, тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.5 мянган тонн элеваторийг тус тус түрээсээр ашиглуулж байна.  

  1. Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт

Засгийн газраас хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, тогтворжуулах зорилгоор 4 төрлийн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хариуцан ажиллаж байна.

Нөөцөд авах төмс хүнсний ногоо нь газар тариалангийн нэгдсэн системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой, Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог  тариаланчдын гар дээрээс худалдан авах ажлыг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.