dobu.mndobu

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Зэвсэгт хүчний хошууч генерал Олаф Роодэ Хүндэт харуулын хамт угтаж авав.

“Нойе Вахе” дурсгалын цогцолбор нь Берлин хотын төвд байрлах бөгөөд Германы уран барималч Кэте Коллвицийн дайны улмаас үр хүүхдээ алдсан эхийн уй гашууг дүрсэлсэн “Хүүгээ алдсан эх” уран баримлыг байрлуулсан байдаг.

Дурсгалын төвд 1969 онд мөнхийн гал асааж, үл таних цэрэг болон хорих лагерийн үл таних хоригдлын шарилыг байрлуулсан. Герман Улс нэгдсэний дараа тус цогцолборыг дайн болон хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын цогцолбор болгож, 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн.

Тус барилгыг Пруссийн хаан III Фридрих Вилхелмийн захиалгаар, архитектор Карл Фридрих Шинкелийн зураг төслөөр 1816–1818 онд барьж, 1918 он хүртэл хааны харуулын байрны зориулалтаар ашиглаж байсан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.