0

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг, Маш гэх газарт малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, малчин А нь энэ сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар явсан бөгөөд сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт холбогдох байгууллагад өгчээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран иргэн А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.