dobu.mndobu

Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ

Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ

Улаанбаатар хотод энэ онд үер, халиа тошингийн эрсдэлтэй бүсээс 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.

Нийслэлийн хэмжээнд жил бүр 36–45 байршилд нийт 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй 1,110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байгааг тогтоожээ.

Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвөл болон хаврын эхэн сар хүртэл үргэлжилдэг. Иймд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын алба болон инженерийн хангамжийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад Дэнжийн 1000, Зүүн уулын суваг, Чингэлтэйн суваг, Толгойтын гол, Хайлаастын суваг, Сэлбэ голын далан зэрэг газар багтаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.