0
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас “Бүтээмжийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт, инновац, бизнес эрхлэлтийн асуудлаарх шинжээчдийн 11 дүгээр хуралдаан” 2024 оны 9 сарын 30-аас 10 сарын 1-ний өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болж өндөрлөлөө.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх газрын дарга Хатагтай Arlette Verploegh НҮБ-ын Женев дэх Монголын суурин төлөөлөгчийн газартай холбогдон Монгол Улс жижиг, дунд үйлдвэрийн салбартаа ихээхэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг үнэлж, бахархаж байгаагаа дурдаад, туршлага судлах зорилгоор Монгол Улсын танилцуулгыг тусгайлан сонгож олон улсад танилцуулах болсноо мэдэгдсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.