dobu.mndobu

Өвөрхангай аймагт уурын зуухны байр шатаж, нэг хүн түлэгджээ

Өвөрхангай аймагт уурын зуухны байр шатаж, нэг хүн түлэгджээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт уурын зуухны байр шатаж, нэг хүн түлэгдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, гал түймрийн дуудлагыг 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 05:29 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х18 метрийн хэмжээтэй уурын зуухны байр шатаж байжээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.

Гал түймрийн улмаас тус зууханд галчаар ажилладаг 48 настай эрэгтэй Ө-ийн хоёр гар болон нүүрний хэсэг хөнгөн түлэгдэж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ.

Галын шалтгаан болон учирсан хохирлын талаар нэмэлт мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.