0

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан иргэдэд зориулж Улаанбаатар хотын музей болон Чингис хаан Үндэсний музей үнэ төлбөргүй үйлчилнэ.
Улаанбаатар хотын музей аравдугаар сарын 26-наас 30-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй ажиллаж байгаа бөгөөд иргэд нийслэлийн үүсэл хөгжил, түүх, соёлын өвтэй холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой.
Харин Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд 09:00–16:00 цагийн хооронд байнгын үзүүллэгийн танхимуудаа үнэ төлбөргүй болгожээ. Тус музейн байнгын үзүүллэгийг бүрэн үзэхэд дунджаар 2–3 цаг зарцуулдаг байна.
Үнэгүй үйлчилгээнд музейн хүндэтгэлийн өргөө болон түр үзэсгэлэнгийн танхим багтахгүй бөгөөд зөвхөн байнгын үзүүллэгийн танхимууд хамаарах юм.
Мөн Музейн тухай хуулийн дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй.
Иргэд өнөөдөр Чингис хаан Үндэсний музейг үнэ төлбөргүй үзэхээс гадна аравдугаар сарын 30-ныг хүртэл Улаанбаатар хотын музейгээр үйлчлүүлж, нийслэлийнхээ түүх, соёлтой танилцах боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.