dobu.mndobu

Хувьдаа шан харамж авч, шатахуун олгож байсан “Петровис”-ийн түгээгчийг шалгаж байна

Хувьдаа шан харамж авч, шатахуун олгож байсан “Петровис”-ийн түгээгчийг шалгаж байна

Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар хяналт шалгалт явуулж байна. Энэ хүрээнд дараах зөрчил тогтоогджээ. 

Тодруулбал,

1. “Газ ойл нефт” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шадивлан-10 шатахуун түгээх станцад 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу шалгалт зохион байгуулсан бөгөөд шалгалтаар тус станц шатахууны нөөцтэй  байсан ч олгоогүй байдал тогтоогдсон. 

2. “Петровис” ХХК-ийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан шалгалтын явцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбогдуулан  хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Тус газар нь хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, шалгалтын үр дүн болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар олон нийтэд эргэн мэдээлэх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.