dobu.mndobu

ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр (2026.11.02) 10:00 цагаас АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар байна.

Мөн дараах Байнгын хороо, Ажлын хэсгүүд хуралдахаар товложээ. 

Тодруулбал, 

  • 10:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо - Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 13:30 цагаас УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 14:00 цагаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 14:00 цагаас Ёс зүйн дэд хороо - Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам
  • 15:00 цагаас Эдийн засгийн байнгын хороо - Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.