0
Огноо2024-07-03
Монгол Улсын ууган их сургуулиудын нэг, яруу алдарт 103 жилийн түүхт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 94 дэх удаагийн төгсөлтийн баяр болов.
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа Батлан хамгаалахын атташе Пак Ин Чол, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, ДХИС-ийн захирал, доктор, хурандаа П.Батбаатар болон ҮБХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсны зэрэгцээ нийт төгсөгчдөд хандан баяр хүргэж үг хэлсэн юм.
Тэрбээр “Эдүгээ Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн, мэргэжлийн ур чадвар, дайчин чанараараа олон улсад үнэлэгддэг болсон өнөө цаг үед та бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд элсэн орж байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчин улс оронд байгалийн гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах болон эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож байгаа бөгөөд та бүхэн ч эдгээрийн тэргүүн шугамд манлайлан үүрэг гүйцэтгэнэ гэдэгт миний бие итгэл төгс байна” хэмээв.
Ташрамд дурдахад, ҮБХИС-ийг 2023-2024 оны хичээлийн жилд 10 гаруй мэргэжлээр доктор, магистр, бакалаврын 100 гаруй сонсогч, техникийн болон мэргэжлийн боловсрол олгох 10 гаруй мэргэжлээр 200 гаруй сонсогч ийнхүү төгсөж байна.
Хуваалцах:
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
40 минутийн дараа
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
6 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
39 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Элон Маск жиргээний нэрээ Кекиус Максимус болгожээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ жил Цагаан сарын шинийн нэгэн байхгүй, шинийн 2-ноос эхэлнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Батсайхан: Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босголоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баярын өдрүүдэд 30 иргэний аюулгүй байдлыг хангажээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ч.Сайханбилэг, П.Цагаан нарыг эрэн сурвалжилж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Компьютер болон гар утсан дээр монгол бичгээр алдаагүй бичихэд туслах холбоос
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Гэрийнхэнтэйгээ хамт явж, хамт үхэх байсан юм"
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цайны цагаараа суурин компьютероо унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилээр цэргүүд нэгнийхээ аминд хүрчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгож нэмэгдүүллээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Хувьзаяа: Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.