0

Улаанбаатар хотын авто зогсоолын төлбөрийг байршил, бүсчлэлээс нь хамааруулан ялгаатай тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх авто зогсоолыг дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэхээр болжээ.
Авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн, хувийн хэвшлийн болон холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатай байна. Авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.