0

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Елена Ямпольская сургуулийн цайны газруудад пицца худалдаалахыг зогсоож, оронд нь хүүхдүүдэд Оросын үндэсний уламжлалт хоолыг түлхүү санал болгохыг уриалжээ.
Тэрбээр пицца нь хүүхдийн эрүүл мэндэд тохиромжгүй бөгөөд сургуулийн хоолны цэсэнд байх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ямпольская “Хүүхэд эцэг эхийнхээ зөвшөөрлөөр ямар нэгэн баяр ёслолын үеэр пицца идэх нь нэг хэрэг. Харин сургуулийн цайны газарт өдөр тутам худалдаалах нь өөр асуудал. Ийм зүйл боломжтой байгаад би их гайхаж байна” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр Оросын үндэсний хоолны соёл, уламжлал баялаг учраас хүүхдүүдэд эх орныхоо уламжлалт хоолыг амтлах боломж олгох хэрэгтэйг онцолсон байна.
Түүний үзэж буйгаар сургуулийн цайны газруудад гадаадын хоолыг орлуулан Оросын уламжлалт хоолыг түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй аж. Тухайлбал, пиццаны оронд мах, загас болон бусад орцтой уламжлалт давхарласан нарийн боов болох кулебякаг санал болгох тухай санаачилга гарчээ.
Ямпольская энэхүү байр сууриа Оросын үндэсний соёл, уламжлалт үнэт зүйлсийг сэргээх бодлоготой холбон тайлбарласан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.