dobu.mndobu

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй бол тэмцлийн галаар шийдэгдэнэ шүү

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй бол тэмцлийн галаар шийдэгдэнэ шүү

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өнгөрөгч 2025 оны тавдугаар сарын 20-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. Гэвч уг хуулийн төслийг одоог хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа уг хуулийг өргөн барьсан юм. 

Тэрбээр "Бид өдөр алгасахгүйгээр төрийн албан хаагчдын хулгай, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын тухай ярьж байна. Гэвч нэг нь ч шийдэгдээгүй. Хууль, эрхзүйн орчныг нь өөрчлөхгүй бол цаашдаа ч ярьсаар л байна.

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш 537 хоног өнгөрч байна. 

УИХ-ын даргад асуулга тавихад "Засгийн газар энэ хуулийн төслийг өөрчилж өргөн барина гэсэн товтой байгаа учраас хэлэлцэж чадахгүй байна" гэж хэлдэг. Засгийн газар, Ерөнхий сайд нь болохоор "Өргөн барина" гэж хэлдэг. Харамсалтай нь, одоог хүртэл хэлэлцэхгүй байна. 

Иймээс УИХ-ын дарга С.Бямбацогтод хүсэлт гаргаж байна. Засгийн газар өргөн барина, өөрчилөнө гэж энэ хуулийн төслийг удаахаа болиоч. Хуулийг УИХ-ын танхимд хэлэлцэхгүй бол талбай дээр шийдэгдэнэ шүү. Хуулийг батлах аргаар шийдэхгүй бол тэмцлийн галаар шийдэгдэнэ шүү. Энэ хуулийг хэлэлцэж, батлуулахын төлөө тэмцэнэ" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.