0

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр шөвгийн дөрвөн бөхийг төрийн өндөрлөгүүдтэй золгохын өмнө устай түмпэн авчирч гарыг нь арчуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Уг асуудалд Улсын арслан Р.Пүрэвдагва дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Наадах чинь Монголын бөхийн өргөө болохоос улс төрийн хааны сэнтий биш. Бууж ирээд шагналаа өгвөл өг, өгөхгүй бол боль. Гар барихаа хүрэх юм бол та нарын гар бохир уу, бөхчүүдийн гар бохир уу гэдгийг ард түмнээсээ асуугаарай. МҮБХ эд нарт "Манай бөхчүүд бохир шүү" гээд хэлчихсэн юм уу? Бүр нэг зэвүү хүрээд байх юм" хэмээсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.