dobu.mndobu

Нийслэлд зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1.280 хүн ажиллаж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-13

Нийслэлд зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1.280 хүн ажиллаж байна

Нийслэлд цас орж эхэлсэнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд бэлэн байдлаа хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг цас орж эхэлмэгц шуурхай зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд бодис 6.669 тонн, давс 10.038 тоннын нөөц бүрдүүлсэн. 

Зам цэвэрлэгээний 48 байгууллагын 1.280 хүн хүч, давс, бодис цацах 96 машин, цас түрэх, хусах 40 механизм, явган замын 174 бичил төхөөрөмжийг бэлэн байдалд ажиллаж байна. 

Цас орж эхэлмэгц гүүрэн байгууламж, туннель, өгсүүр, уруу зам, гол уулзвар, автобусны буудал зэрэг халтиргаа гулгаа үүсэх эрсдэл өндөртэй байршилд давс, бодисыг нэн тэргүүнд цацаж эхэллээ. 

Иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, явган зорчигчдыг зөвхөн гарцаар гарах, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д орчны 50 метр хүртэлх зам талбайн цасыг цас орсон даруйд цэвэрлэхийг уриалж байна.

Өнөөдөр /2026-11-13/ баасан гарагийн 17:00 цагийн байдлаар Өвөргүнтийн давааны автозамд шүүрдэлт хийгдэж байна. Автозамын зорчих хэсэг халтиргаа гулгаагүй хэвийн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.