dobu.mndobu

Агаарын цэргийн командлалын харьяа анги салбаруудад ажиллаа

Агаарын цэргийн командлалын харьяа анги салбаруудад ажиллаа

Эх орныхоо агаарын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалагч агаарын цэргийн командлалын харьяа Баянхонгор аймгийн Баянлиг суман дахь тусгай салбарт ажиллаж, Батлан хамгаалахын бодлого, Зэвсэгт хүчний хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэл, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийгмийн хамгаалал, цалингийн нэмэгдэл гээд олон ажлуудаа дүгнэн ярилцаж, тэдний санал хүсэлтийг ч сонслоо. 2022 оны Зэвсэгт хүчний тэргүүний салбараар шалгарч байсан, хийж бүтээсэн ажил үйлс арвинтай тус салбарын 60 жилийн ой энэ оны зургаадугаар сард тохионо.

Түүхт ойтой холбогдуулан тулгамдаж буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийг бүрэн хангах, алба хаагчдын 16 айлын орон сууцны уурын зуухыг шинэчилж засварлах зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Мөн цэргийн сургалт бэлтгэл салбарын үйл ажиллагаанд нь хэрэгцээтэй ухаалаг дэлгэцийг гардуулан өглөө.

Түүнчлэн Баянлиг сумын ЗДТГ-ын удирдлагуудын зүгээс хуучирч муудсан барилгын туурийг цэвэрлүүлэх, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг хүссэний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх асуудлуудыг мөн шийдвэрлэхээр тогтлоо.

Хуваалцах:

|
41 настай эрэгтэй онхолдож, машиндаа даруулан нас баржээ

41 настай эрэгтэй онхолдож, машиндаа даруулан нас баржээ

14 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

15 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.