0
Огноо2024-03-28
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан 03 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад Япон Улсын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Ерөнхий захирал К.Кано, Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын харилцааны захирал Ж.Миүра, Батлан хамгаалах Мэдээллийн төв агентлагийн дарга дэслэгч генерал Ё.Озаки тэргүүтэй БХЯ, Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штаб, Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон Тэнгисийн цэргийн командлал, Өөрийгөө хамгаалах хүчний Команд штабын коллеж, Агаарын цэргийн хүчний “Хякүри” бааз, Батлан хамгаалах техник, тоног төхөөрөмж худалдан авалт, ар талын агентлагийн төлөөлөгч, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан алба хаагчид, Япон Улсын ҮБХИС-ийн сонсогч нарын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан “Монгол цэргийн өдөр” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин хөгжиж байгааг дурдаад, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын Япон Улсад хийсэн айлчлал, хоёр улсын БХЯ-д хоорондох Зөвлөлдөх уулзалт зэрэг томоохон арга хэмжээг талууд амжилттай хэрэгжүүлж, батлан хамгаалахын салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоод буйг онцлов.
Японы талаас хүндэт зочноор Батлан хамгаалахын Мэдээллийн ерөнхий агентлагийн дарга дэслэгч генерал Ё.Озаки оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл нь Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалахын сайд нар “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон солилцооны тухай Монгол Улсын БХЯ, Япон Улсын БХЯ хоорондын санамж бичиг”-ийн шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурж, эрх зүйн орчныг сайжруулан, харилцааны шинэ хуудсыг нээсэн явдал юм гээд, жил бүр Монгол Улсад зохион байгуулагддаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуульд Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнээс гадна Агаарын цэргийн Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг оруулж оролцоогоо өргөжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Хүлээн авалтын үеэр Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын харилцааны түүхэн фото зургийн үзэсгэлэн дэлгэж, Монгол ахуй соёлоо сурталчилан, “Их татлага” хамтлагийн морин хуурч, хөөмийч, Б.Болд-Эрдэнэ морин хуурын тоглолт үзүүлж сонирхуулав.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
2 өдрийн өмнө
Баярын өдрүүдэд зарим боомтыг хаана
2 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.