0
Огноо2024-03-21
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам болон Батлан хамгаалах яам хамтран Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 103 жилийн ойн баярын арга хэмжээг Дэли хотноо, Элчин сайдын яамны байрлалд гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Цэргийн өдрийн арга хэмжээний хүндэт зочноор БНЭУ-ын Хуурай замын цэргийн командлалын Ар тал, хангалт болон тээвэрлэлт хариуцсан дарга дэслэгч генерал Пушпендра Сингх, БНЭУ-ын Хуурай замын цэргийн гадаад хамтын ажиллагааны дарга хурандаа ППС Томар, Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагааны ахлах зөвлөх ахмад Анураг Ш (тэнгисийн цэргийн ахмад), хурандаа Нээраг Кумар, Батлан хамгаалахын штабын гадаад хамтын ажиллагааны ахлах зөвлөх груп ахмад МС Двибэди нар болон Польш, БНӨС, ОХУ, АНУ, БНХАУ, Украйн, АНУ, Шри-Ланк, Беларус, Казакстан, Швейд, Бангладеш, Оман, Мехсико, Узбекстан, Пакистан зэрэг улсуудын цэргийн атташе нар оролцлоо.
Үйл ажиллагааг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал Пушпендра Сингх, энд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо, юуны өмнө та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. Монгол, Энэтхэг Улс нь дипломат харилцаа тогтоосон цаг үеэс хойш хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт тасралтгүй өргөжүүлж байгаад баяртай байна. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Та бүхний мэдэх хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага, сургалт жил бүр уламжлал болон явагдаж, цэргийн алба хаагч нар маань мэдлэг, туршлагаа хуваалцсаар байна. Мөн ”Хааны эрэлд” олон улсын Энхийг дэмжих ажиллагааны сургуульд Энэтхэг Улсын цэргүүд оролцож байгааг дурдмаар байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарыг сургаж, дадлагажуулж бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, олон офицер, ахлагч, сонсогч нарыг сургаж байгаад талархаж буйгаа онцлон хэлмээр байна” хэмээн тодотгосон юм.
Хүндэт зочноор ирсэн дэслэгч генерал Пушпендра Сингх хэлсэн үгэндээ “Сайн байна уу..(Монгол аялгаар хэлэв) Эрхэмсэг ноён Элчин сайдаа, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хатагтай, ноёдоо…Хоёр орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа өргөжин, олон салбарт хамтран хөгжиж байгаад баяртай байна. Сайдын хэлсэнээр хоёр улсын хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага, сургалтыг хэлэх байна. Энэ дадлага, сургуулийг 2004 оноос эхлэн зохион байгуулж, цэргийн алба хаагч нар маань хоорондоо ур чадвар, туршлагаа солилцож, найрамдалт харилцааг бататгаж байна. 2000 оноос Монголын офицер, ахлагч нар манай улсад ирж суралцаж, өнөөдрийн байдлаар Цэргийн сургуульд 2 ахлагч суралцаж байна. Түүнчлэн Монгол Улс Элчин сайдын яамны дэргэд цэргийн атташегийн алба байгуулж, хурандаа О.Заяатыг томилжээ. Хурандаа О.Заяат манай улсын Валингтоны Батлан хамгаалахын штабын коллежийг төгссөн, энэ нь хоёр орны батлан хамгаалахын цаашдын хамтын ажиллагаа, харилцаанд илүү сайн байх болно. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна…”хэмээн онцлов.
Арга хэмжээний үеэр хүндэт зочдод Монгол ахуй соёлоо сурталчилж, Монголоос суралцаж буй оюутан залуус маань ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
17 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.