0
Огноо2024-03-21
Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан гуравдугаар сарын 18-ны өдөр Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын яам, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх Холбооны албаны төлөөллүүд, Монгол Улстай хамтарч ажилладаг ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын удирдлагууд, “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн тэргүүлэгчид, мөн Монгол Улстай цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Беларусь Улс, БНСУ, БНАСАУ, Турк Улс, Энэтхэг Улс, Казахстан Улс, Армени Улс, БНСВУ, Лаос, Малайз, Тайланд, Серби зэрэг 21 орны ОХУ-д суугаа 37 Батлан хамгаалахын атташе, атташегийн албаны ажилтнууд болон ОХУ-ын Үндэсний гвардын цэргийн холбооны албаны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, ОХУ-ын Москва хотын цэргийн академи, их сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, сонсогч нарын төлөөллүүд оролцлоо.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж, энэ жил Халх голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэв.
Оросын талаас хүндэт зочноор ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Монгол Улс, ОХУ-ын харилцаанд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид цэргийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэхэд Оросын талаас шаардлагатай хүчин чармайлтыг гаргаж ажиллах болно гэдгийг тэмдэглэлээ.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
15 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
15 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
16 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.