0
Огноо2024-03-18
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн дипломат ажилтнууд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүн төрөлхтний түүхэнд анхны төрт улсаас Монголын эзэнт гүрнийг эмхлэн байгуулж, хүчирхэгжүүлэн мандуулсан өнө эртний бахархам уламжлалтай, бүрэн эрхт, тусгаар тогтносон манай улсын хөгжил, дэвшлийн түүхийн бүхий л үе шатанд монгол цэргийн байгуулсан гавьяа, оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.
Түүний дотор өнгөрсөн зууны эхэнд буюу 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн нь монголчуудын олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн бодит үр дүн байсан төдийгүй 1921 оны Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, манай орон тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, монгол үндэстэн урагшлан хөгжих шинэ цагийг эхлүүлсэн бахдам түүхтэй.
Орчин цагийн Зэвсэгт хүчний түүх нь 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шивээ Хиагтыг чөлөөлж, анхны ялалтын тугаа мандуулсан Монгол Ардын журамт цэргээс эхлэлтэй бөгөөд өнгөрсөн зуунд тохиосон Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт зэрэг томоохон сорилт, шалгуур бүхэнд цэрэг эрс маань эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж, хадгалан үлдээсэн юм.
Өнөө цагт Зэвсэгт хүчин оршин байхын учир нь Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод таатай орчныг бүрдүүлэх, болзошгүй халдлага, түрэмгийллийг тогтоон барих, орчин цагийн дайн, цэргийн урлаг, зэвсэгт тэмцэлд гарч буй онол, практикийн өөрчлөлтийг судлан шинжилж, түүнд Зэвсэгт хүчний байгуулалтыг нийцүүлэх, цэргийн алба хаагчдаа сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх байнгын бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн үүргээс гадна агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын зайд хяналт тавих, хамгаалах, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг аюулгүй болгох, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг үүргийг амжилттай гүйцэтгэсээр ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Улс оронд өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчид эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хохирол амсаж, малын зүй бус хорогдол ихэссэн энэ хүнд цаг үед Зэвсэгт хүчний 30 орчим нэгтгэл, анги, салбарын Гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн туулц сайтай техникүүдтэйгээр зам, даваа, гүвээг нээж, зам гаргах, төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчид, иргэдэд тусламж үзүүлэх, малчин айл өрхөд хүнсний бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл хүргэх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд дарагдсан гэр, хашаа, эд хөрөнгийг цаснаас гаргах ажилд дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ талархлыг хүлээсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож эхэлснээс хойших 22 жилийн хугацаанд манай улсын 21000 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 гаруй улсаас нийт энхийг сахиулагчдын тоогоор 18 дугаарт эрэмблэгдэж буй нь Та бидний бахархал юм.
Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх нь улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байх, бүс нутгийн энх амгалан байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, дэлхий дахинаа Монгол Улсын нэр хүндийг улам бүр өргөх үйл явцаар тодорхойлогдоно.
Бид бүхэн энэ онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн зорилтыг хангаж, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэх замаар бэлэн байдал, сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилгыг амжилттай шийдвэрлэхэд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвх зүтгэл, бүтээлч санаачилга гарган, үйл ажиллагаандаа сэтгэлгээний шинэчлэл, өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Та бүхний ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА
Хуваалцах:
Өнөөдрөөс автомашины албан татвар гурав, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Энэ оноос төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүй, та бүхэнтэйгээ хамтран ажиллана
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнөөдрөөс эхлэн автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлнө
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оны эхний өдөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол "бага" байна
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: УИХ-ын 2024 оны онцлох үйл явдал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Батлан хамгаалах яамны 2024 оны онцлох үйл явдал "БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шадар сайд С.Амарсайхан шуурхай штабт ажиллалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад эмгэнэл илэрхийллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтээс эрчим хүч нийлүүлснээр цахилгаан хязгаарлалт зогсоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
655 шүүрт худгийг засварлаж нөхжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилээр “ганцаараа” хийж болох сонирхолтой зүйлс
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбаатарт 21 градус хүйтэн байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.