0
Огноо2024-03-13
Хаваржилт хүндэрсэн зарим аймгуудад цэргийн алба хаагчид ажилласан хэвээрээ байна. Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн алба хаагчид гамшгийн хохирлыг арилгах, зам даваа нээх, өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй 20 гаруй хоног гүйцэтгээд харьсан бол зарим нь орон нутгийн хаваржилтын нөхцөлөөс хамааран үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм.
Тэдний нэг нь Архангай аймагт үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан бөгөөд инженерийн цэргийн алба хаагчид өдгөө Хайрхан, Цахир сумдад ажиллаж байна. Энэ талаар үүрэг гүйцэтгэж яваа ахмад М.Жанарбекээс тодруулахад “Архангай аймагт хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Хөдөө орон нутгаараа гамшгийн эрсдэл буугаагүй хэвээрээ байна. Малынхаа хотыг харлуулсан, байдаг хэдэн малаа алдсан санаа сэтгэлээр унасан тийм л хүмүүстэй таарч байна даа. Манай ангиас миний бие болон ахлах ахлагч Г.Очирбал, ахлах ахлагч А.Баатарцогт, ахлагч О.Өлзийням бид дөрөв хоёр нэгж техниктэйгээр Цахир, Хайрхан сумдад өвс тэжээл хүргэх ажлыг голчлон гүйцэтгэж байна” гэлээ.
Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур суманд мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 24 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ тухай дэд хурандаа А.Алтангэрэл ярихдаа “Манай бүлгүүдийн хувьд малчны хотонд үүссэн гамшгийн хор хохирлыг арилгахад голлох үүрэгтэй ажиллаж байна. Мөн сүүлийн үед цаг агаар дулаарснаас үүдэн шар усны үер бууж, малчдын өвөлжөө дахин хөлдөх эрсдэл ойрхон байна. Үүнтэй холбогдуулан зарим өндөрлөг газрын хунгарласан их хэмжээний цасыг цэвэрлэх, хусах ажлыг ч давхар гүйцэтгэж байна. Орон нутгийн удирдлага, малчдын зүгээс талархлаа байнга илэрхийлж, энэ гамшгийн хохирлыг та наргүйгээр арилгах боломжгүй хэмээн байнга баярласнаа илэрхийлж байгаа” гэсэн юм.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.