dobu.mndobu

“Энхийн ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтын нээлт боллоо

“Энхийн ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтын нээлт боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв, Бүгд Найрамдах Словени Улсын Энхийн ажиллагааны сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй “Энхийн ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2024.03.11/ боллоо.

Нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яамны ГХАГ-ын дарга хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн дарга хурандаа Д.Мягмаржав, БНХАУ-д суугаа Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аленка Сухадолник болон албаны бусад бүрэлдэхүүн оролцов.

2023 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Тухайлбал, хоёр орны Батлан хамгаалах салбар тэр дундаа энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ ажлын хүрээнд анхны хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа нь “Энхийн ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалт юм. Англи хэлээр явагдаж буй энэхүү сургалтад Словени Улсын Энхийн ажиллагааны сургалтын төвийн Словени, Итали, Финланд Улсын дөрвөн сургагч багш, Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын 20 цэргийн алба хаагч оролцож байгаагаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан энхийг сахиулах ажиллагааны туршлагатай гурван ахлагч багтсан юм.

Мөн жендерийн тэгш байдлын талаар ерөнхий ойлголтыг оролцогчдод өгөхөөс гадна НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн тэгш байдлыг хэрхэн ханган ажиллах, жендерийн тэгш байдлын давуу тал, хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, тэгш байдлыг хангахад манлайлал үзүүлэх мэдлэг олгоход сургалтын зорилго оршиж байна.

Дашрамд, Бүгд Найрамдах Словени Улсаас энхийн ажиллагааны сургалтын төвийн сургагч багш нар энэ онд манай улсад зохион байгуулагдах “Хааны Эрэлд 2024” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор төлөвлөсөн байна.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.