dobu.mndobu

Дэмжлэгийн бүлгүүд Төв, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна

Дэмжлэгийн бүлгүүд Төв, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна

Засгийн газрын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн Дорнод, Төв, Сүхбаатар аймагт Зэвсэгт хүчний 11 ангийн 200 гаруй офицер, ахлагч гамшгийн хор уршгийг арилгах, малчдад дэмжлэг үзүүлэх үүргийг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн билээ. Энэ нь хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хаваржилт хүндэрсэн 17 аймгийн малчдад туулц сайтай нэгж техникээр өвс тэжээл хүргэх, зам даваа нээж буй 200 гаруй цэргийн алба хаагчдаас гадна дахин нэмэлт хүч гарсан гэсэн үг юм.

Малчдад дэмжлэг үзүүлж буй бүлгүүдээс төлөөлөл болгож Сүхбаатар болон Дорнод аймагт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай холбогдоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Нямсүрэн “Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас 40 гаруй офицер, ахлагч, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиас гурван цэргийн алба хаагч гээд нийт 44 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Биднийг өнөөдөр Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл хүлээн авч уулзаж, гүйцэтгэх үүргүүдийн талаар тодотгож хэллээ. Өнөөдрийн хувьд Сүхбаатар сумын төвийнхөө 20 км орчмын тойрогт байгаа хүн бүл цөөн, гамшигт нэрвэгдсэн айлууддаа дэмжлэг үзүүлж байна. Бүрэлдэхүүний хувьд шөнөдөө сумын төвд очиж хоноглож, хоол ундыг сумын удирдлагууд зохион байгуулна гэсэн” гэв.

Мөн Дорнод аймгийн малчдад дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдын ажлын явцын талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Адъяагаас тодруулахад “Манай ангийн 40 орчим цэргийн алба хаагч туулц сайтай нэгж техниктэйгээр Дорнод аймгийн Матад, Гурванзагал, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдад ажиллаж байна. Зарим хэсэг нь малчдад өвс тэжээл хүргэж, зам давааг нээж байгаа бол зарим хэсэг нь Засгийн газрын шийдвэрийн дагуу зудад нэрвэгдсэн айлд дэмжлэг үзүүлж байна. Хошууч Д.Даваадорж, ахмад Н.Нарангэрэл, Г.Анхбаяр, Д.Ганбаяр, ахлах дэслэгч Г.Эрхэмбаяр, сургагч ахлагч Ө.Амгаланбаатараар ахлуулсан бүлгүүд хоёр аймгийн дөрвөн суманд ажиллаж байгаа” гэсэн юм.

Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Баян-Өнжүүл сумдын малчдад дэмжлэг үзүүлж байгаа Зэвсэгт хүчний гурван нэгтгэл, ангийн 70 гаруй цэргийн алба хаагчийг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Билэгсайхан ахлан ажиллаж байна. Баян-Өнжүүл, Бүрэн суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 30, Өндөрширээт суманд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 20, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 10, Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн мөн 10 цэргийн алба хаагч тодорхой тооны нэгж техниктэйгээр тус тус ажиллаж, малчны хотонд нүүрлэсэн гамшгийн хор хохирлыг арилгахад сум орон нутагт томоохон дэмжлэг үзүүлж байна.
 

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

14 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

15 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна

17 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

17 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.