dobu.mndobu

Зэвсэгт хүчин ахлагчийн жилийн нээлтээ хийв

Зэвсэгт хүчин ахлагчийн жилийн нээлтээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын жил болгон зарласны дотор энэ онд дээрх байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 оныг “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор “Ахлагчийн жил” болгон зарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг угтсан олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлээд байна.

Үүний нэг нь өнөөдөр (2024.02.28) Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын их танхимд Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж буй Ахлагчийн жилийн нээлт, эрдэм шинжилгээний хурал юм.

Энэхүү “Ахлагчийн жил”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадарах, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан болон ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, салбаруудын ахлагч нарын төлөөлөл оролцсон юм. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын нийт удирдлага, ахлагч наруг нээлтийн ёслолд цахимаар оролцсон нь онцлог байв.

Ахлагчийн жилийн нээлт, эрдэм шинжилгээний хурлыг нээж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр үг хэлсэн ба тэрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, ард түмэн, төр, засгийн удирдлагаас өндөр үнэлэлт авсаар ирсэн бөгөөд тэрхүү үүргүүдийг ёсчлон биелүүлж буй нийт бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар бүрдүүлж байгаа. Тиймээс Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний гол цөм болсон ахлагч нар маань Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, байгууллагуудын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэх, сургалт бэлтгэлийн чанар, үр дүн, мэдээлэл, сурталчилгаа, сэтгэл зүйн хангалтын ажлыг сайжруулах, зэвсэг, техникийн бэлэн байдлыг хангах үйл хэрэгт манлайлан оролцож, улс орны бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулсаар ирснийг Зэвсэгт хүчний удирдлага ямагт өндрөөр үнэлдэг” гэдгийг онцлов.

Мөн Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар энэхүү нээлтийн ёслолд оролцож буй ахлагч нарт баяр хүргэж үг хэлсний дараа “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний хурал үргэлжилсэн юм.

Энэ өдөр БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагуудаас шалгарсан 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэгч нарт шагнал гардуулах болно.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

21 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.