0
Огноо2024-02-27
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зорилгоор долоон шуурхай бүлгийг байгуулж, сайд нар ахлан орон нутагт ажиллалаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг хангайн бүсийн (Өвөрхангай, Архангай, Баянхонгор) өвөлжилт хүндэрсэн, аймаг, сум, малчны хотонд ажиллаад ирлээ. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд багтсан юм. Ажлын хэсэг хоёрдугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгаас томилолтоо эхлүүлсэн бөгөөд БАЯНХОНГОР аймгийн өвөлжилт хүндэрсэн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор аймгийн төв, ӨВӨРХАНГАЙ аймгийн Баруунбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бүрд, АРХАНГАЙ аймгийн төв, Төвшрүүлэх Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өгийнуур зэрэг суманд ажилласан юм.
Дээрх сумдад ажиллах үеэр цас их орсны улмаас зам нь хаагдсан, өвөлжилт хүндэрсэн малчны хотонд очиж, өвс, тэжээл хүргэхээс гадна эмнэлгийн тусламж дэмжлэг үзүүлэв. Мөн цас орж, зам нь хаагдан явах боломжгүй болсон малчин айл өрхүүд рүү зам гаргах ажлыг ч зохион байгуулсан юм. Энэ үеэр малчид гар дээрээ мөнгөгүй, малд өгөх өвс тэжээл байхгүй, хүн хүч муу энэ цаг үед төрөөс шийдвэр гаргаж, малчны хотонд ирж ажиллаж байгаа нь сэтгэл санааны их дэмжлэг болж байна гэдгийг хэлж байлаа. Цагаан сараас хойш хүний бараа хараагүй, хэдэн сар сумын төв рүүгээ ч орж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэдгээ ч учирлаж байсан.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Манай шуурхай бүлэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 20-иод сум, арав гаруй малчны хотонд хамгийн хүнд цэгүүдэд хүрч ажиллалаа. Үнэхээр нөхцөл байдал хүнд байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс гаргасан албан ёсны үнэлгээ дүгнэлтээр Монгол Улсын 80 гаруй хувь, 192 сум зудын эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал аймаг, орон нутгийн түвшингээс хальсан байна. Малчид санхүүгийн хувьд хямарч гар дээр бэлэн мөнгөгүй болсноос гадна, 2-10 сая төгрөгийн зээлтэй байна. Тиймээс улс орны хэмжээнд болж буй цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд Засгийн газар, орон нутаг хамтран ажиллаж, хохирол багатай даван туулъя гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймаг, сум, малчны хотонд хүрч ажиллаж, эхний ээлжинд үзүүлэх тусламж дэмжлэгийг газар дээр нь хүргэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэх, зорилготой ажиллалаа” гэв.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
19 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.